Бидний тухай

ЭРХЭМ ЗОРИЛГО

Эрүүл цэвэр агаар, үзэсгэлэнт байгалийн сайхан цогцолсон газарт тав тухтай орчинг бүрдүүлэн ард иргэдийнхээ эрүүл мэндийн төлөө мэргэжлийн эмч, сувилагч орчин үеийн болон уламжлалт анагаах ухааны аргуудыг хослуулан эмчилгээ, сувилгааг чанарын өндөр түвшинд хийж, та бүхэнд эелдэг найрсгаар үйлчилж, сэтгэл ханамжийг мэдрүүлэх.

ТАНИЛЦУУЛГА

Монголын ард түмний цахим санал асуулгаар 2014, 2015 оны шилдэг эмнэлгээр шалгарсан “Гранд Мед“ эмнэлгийн харьяа “Баатарван “ амралт , рашаан сувиллын  цогцолбор нь үүд хаалгаа нээлээ. Баатарван амралт сувилал нь Улаанбаатар хотоос 580 км, Дархан хотоос 360 км, Эрдэнэт хотоос 180 км, Хөвсгөл аймгаас 200 км зайд Булган аймгын Хутаг-Өндөр сумын Гуртын гүүрний дэргэд байгалийн үзэсгэлэн хосолсон гайхамшигт байрлалтай төдийгүй газар зүйн байршлын хувьд далайн түвшинээс 900 метрийн өндөрт буюу нам дор газар байрласан нь хүний зүрх судасны үйл ажиллгааг дэмжсэн нэн таатай нөхцөл юм.  Жилийн 4 улирлын турш  улирлын онцлогт тохируулсан үйл ажиллагаа явуулдаг ба нэг ээлжиндээ 100-120 хүн хүлээн авах чадал бүхий орчин үеийн шаардлагад бүрэн нийцсэн манай амралт, сувилал нь амрагч үйлчлүүлэгч эрхэм та бүгдийн амрах ая тухтай таатай орчинг хичээнгүйлэн бүрдүүлсэн цогцолбор юм.  Амрагч сувилуулагч та бүхэн энгийн, хагас люкс, бүтэн люкс зэрэглэлийн өрөөнүүдээс сонголтоо хийн үйлчлүүлэх боломжтой ба өрөө бүрт өндөр хурдны интернет, кабелийн телевиз, IPTV үйлчилгээг нэвтрүүлсэн. Баатарван амралт сувиллын хамгийн чухал давуу тал бол Гранд Мед эмнэлгийн шилдэг мэргэжилтнүүд, мэргэжлийн эмч сувилагч нар амрагч сувилуулагчдын эрүүл мэндэд онцгойлон анхаарч мэргэжлийн бүх талын үйлчилгээг ур чадварын өндөр төвшинд хүргэх юм.  Өдөр бүр танд сувиллын эмчилгээ хийх ба физик эмчилгээ, рашаан эмчилгээ, толгойн бариа, хөлийн цэгэн бариа, бумба, зүү тавих гэх мэт үйлчилгээг танд зориулан хүргэх болно.  

 

Д.Бужгар Б.Отгонжаргал Х.Бямбадэмбэрэл

Д.БУЖГАР /Ерөнхий эмч/

bujgar.d@baatarvan-amralt.mn

Б.ОТГОНЖАРГАЛ /Уламжлалтын их эмч/

otgonjargal.b@baatarvan-amralt.mn

Х.БЯМБАДЭМБЭЛЭЛ /Уламжлалтын их эмч/

byambademberel.kh@baatarvan-amralt.mn

АУ-ны магистр
Тэргүүлэх зэргийн эмч
Клиникийн профессор
Анагаах Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургууль
2014 онд Уламжлалт Анагаах Ухааны Их Эмч мэргэжилээр төгссөн.
Анагаах Шинжилэх Ухааны Үндэсний Их Сургууль
2014 онд Уламжлалт Анагаах Шинжилэх Ухааны Их Эмч мэргэжилээр төгссөн.

 

http://baatarvan-amralt.mn/media/h1.jpg

http://baatarvan-amralt.mn/media/h1.jpg

http://baatarvan-amralt.mn/media/h1.jpg

http://baatarvan-amralt.mn/media/h1.jpg

http://baatarvan-amralt.mn/media/h1.jpg

http://baatarvan-amralt.mn/media/h1.jpg