Мөнгө буцаалтын журам

Үйлчлүүлэгч та амрах боломжгүй болж сувиллын дансанд 
байршуулсан урьдчилгаа төлбөрөө буцаах болбол доорх журмыг мөрдөнө 
Мөнгө буцаалт хийх журам

1.    Баатарван амралт сувиллын цогцолборт амрах гэж захиалгат орсон хүний захиалга 3 /гурав/ хоногийн дотор дансанд мөнгө байршуулсанаар баталгаажна.
2.    Баатарван амралт, рашаан сувиллын захиалгын утсанд хандан анх захиалга өгсөн өдрөөр захиалгын хугацааг тооцно.

3.    Урьдчилгаа төлбөрт нийт үнийн дүнгийн 40%-50%-ийг тооцон байршуулна.
4.    Амрах боломжгүй болсон тохиолдолд 7 хоногийн өмнө мэдэгдэх, шууд захиалга хийсэн бол 4 хоногийн өмнө захиалга цуцалсанаа мэдэгдэнэ.

5.    Урьдчилгаа төлбөрийг дараах байдлаар буцаан олгоно:

  • Ачаалал ихтэй 6,7,8-р саруудаас бусад үед захиалга цуцалсан тохиолдолд нийт амрах хоногийн үнийн дүн буюу нийт төлбөрөөс 10%-ийг ,
  • Ачаалал ихтэй 6,7,8-р саруудад амрах хугацаанаас 14 хоногийн өмнө захиалга цуцалсан тохиолдолд нийт амрах хоногийн үнийн дүн буюу нийт төлбөрөөс 15%-ийг,
  • Ачаалал ихтэй 6,7,8-р саруудад амрах хугацаанаас 7 хоногийн өмнө захиалга цуцалсан тохиолдолд нийт амрах хоногийн үнийн дүн буюу нийт төлбөрөөс 30%-ийг,
  • Ачаалал ихтэй 6,7,8-р саруудад амрах хугацаанаас 4 хоногийн өмнө захиалга цуцалсан тохиолдолд нийт амрах хоногийн үнийн дүн буюу нийт төлбөрөөс 50%-ийг суутган тооцно.

Өөрөөр хэлбэл: Өөр амрагчийн захиалгыг авахгүй, тухайн хүнд ор хадгалж байсны төлбөр болгож нийт үнийн дүнгийн 10%-50% хүртлэхийг алдангид тооцож үлдэгдэл төлбөрийг буцаан олгоно. 

6.   Урьдчилж мэдэгдээгүй тохиолдолд урьдчилгаа төлбөрийг буцаахгүй. Зөвхөн сувиллын захиалга авах боломжтой хугацаанд 1 удаа захиалгын хоногийг өөрчлөх, хойшлуулах эрхийг амрагчид олгоно.

 7.    Амарч, сувилуулах хугацаанаас 1-3 хоногийн дотор захиалга цуцлах боломжгүй бөгөөд урьдчилгаа төлбөрийг буцаан олгохгүй.

Захиалга өгсөн өдөр буюу товлосон хугацаанаасаа хоцорч ирсэн тохиолдолд хоцорсон хоногийн төлбөрийг тухайн хүн байрласан гэж үзэн төлбөрийг тооцно. 
 

БААТАРВАН амралт, рашаан сувиллын цогцолбор