Үйлчилгээ

Баатарван амралт сувиллын 2 давхар

Сувиллын коридор

Гадаа талбай

Сувиллын үнэнд орсон өдөрт 1 удаа үнэ төлбөргүй хийгдэх 4 эмчилгээ нь 4-өөс дээш хоногт дагалдана.

Бид: "Эрүүл Монгол Хүний Төлөө" уриан дор тав тухтай орчин, үнийн уян хатан нөхцөл бүрдүүлэн ажиллаж байна. 

 

1. Толгойн бариа /Тархи судасны үйл ажиллагааг хэвийн болгох, мэдрэлийн системийн ачааллаас чөлөөлөх, цусан хангамжийг сайжруулна./

 

 

  2. Бумба /Хэсэг газрын цусны эргэлтийг сайжруулна, хуян, шар ус тараана, цусан хангамжийг нэмэгдүүлнэ. Мөн арьсны нүх сүвийг нээж, хорыг гадагшлуулна. Арьсны гүнд зогсонгишсон цусыг арьсны гадаргуугаар гадагшлуулан зайлуулна./

 

 

3. Рашаан эмчилгээ /Чихрийн шижингийн өвчлөлийг анагаах шидтэй их булагийн  рашаан нь БААТАРВАН рашаан сувиллаас 9 км-ийн зайтай. Өглөө бүр танд их булагийн рашаанаас зөөвөрлөн авч ирэх ба  үйлчлүүлэгч та эмчийн зөвлөсний дагуу рашаанаа ууж хэрэглээрэй./

 

4. Давсан зам /Даралт буулгана, хаван бууруулна, биеийг чийрэгжүүлнэ, толгой, хүзүү, цээжний өвдөлтийг намдааж, бөөрний тамирыг сайжруулж, шээсний ялгаралтыг нэмэгдүүлнэ./

 

 

Хоол эмчилгээ:

Чихрийн шижин өвчин, зүрх судас, бөөр, нойр булчирхай, ходоод гэдэсний замын өвчлөлийн үед хоолны дэглэм барих шаардалагатай бол бид танд тохирсон хоолыг бэлтгэн өгөх болно.

Чихрийн шижингийн үед идэх хоол хүнс:

Ходоод, гэдэсний замын өвчлөлийг үед идэх хоол хүнс:

Таргалттай хүн буюу бодисын солилцооны алдагдалтай үед идэх хоол хүнс:

Энгийн хөнгөн хэлбэрийн таргалалт: Хүний биед орж буй шим тэжээлийн хэмжээ ба түүнийг зарцуулж буй хэмжээ хоёрын зөрүүгээс үүссэн таргалалт юм. Нэг үгээр хэлбэл их идээд бага хөдөлж байгаагаас үүсдэг таргалалт ба энэхүү таргалалтын эсрэг эмчилгээ нь хамгийн үр дүнтэй болдог юм.
 
Хам шинж чанараас үүдэлтэй таргалалт: Хавагнах, хоолны шингэц муу байх, үе мөчний үрэвсэл,мэдрэлийн ядаргаа зэргээс үүдэлтэй бодисын солилцооны дутагдал гол шалтгаан байх нь илбэг байдаг. Энэ төрлийн таргалалт нь хоолны зохицуулалт ба хөдөлгөөн дасгалын аргаар турахад хэцүү ба гол шалтгаан болсон өвчний эмчилгээг давхар хийж биеийн дотоод бодисын солилцоог сэргээж өгсөнөөр үр дүнтэй эмчилгээ болдог.
 
Төрсөний дараах үеийн таргалалт: Жирэмсэн байх үедээ бүсгүйчүүд маань хэвлийдээ тээх урагтаа хэрэгцээт шим тэжээлийг хүргэх үүднээс хоолны дуршил нэмэгдэх ба үүнээс үүдээд хоолны дэглэм алдагдах зэрэг нь таргалалт үүсэх гол шалтгаан болдог.
Жирэмсэн байх үед хүний бие аяндаа хоол боловсруулах, шингээх үйл ажиллагааг хурдасгаж төрөлт болон төрсөний дараах үед зарцуулах хүч тэнхээг хуримтлуулах зорилгоор шим тэжээлийг өөх тос хэлбэрээр хадгалдаг байна. Тиймээс биеийн жин нэмэгдэн таргалалт үүсч эхлэх ба энэ үед хэтэрхий ихээр идэх юм бол түүнийг дагаад хэт таргалалт үүсэх нь амархан байдаг.
 
Бага насны хүүхдийн таргалалт: Бага насны хүүхдийн таргалалтын гол шалтгаан нь ихэвчлэн элдэв төрлийн түргэн хоолнууд, цагийн хуваарьгүй хооллолт ба чихрийн шижин зэрэг байдаг бол мөн удамшлын гаралтай ч байх тохиолдол байдаг. Хэт таргалалт нь бага насны хүүхдийн сэтгэл зүйд нөлөөлөх нөлөө их байдаг ба өөрийгөө илэрхийлэх чадвар муу, аймхай хулчгар, өөртөө итгэх итгэлгүй болох зэрэг хүүхдэд үзүүлэх сөрөг нөлөө их учир эмчилгээ хийлгэх нь нэн чухал юм.
 
Гэдэс орчмын таргалалт буюу харвин: Даймонд хэлбэрийн таргалалт гэж нэрлэдэг гүзээ, хариван үүсэх гол шалтаан нь ихэвчлэн цагийн хуваарьгүй хооллолт, өтгөн хатах, хэт их идэх зэрэг юм.

Жингээ барих зөв хооллолтын аргууд: 

   -  Өдрийн гурван хоолоос татгалзахгүй байх
    - Хоолны цагийг яс баримтлах
    - Хоолыг сайн зажилж идэх
    - Өөх тос багатай хоолыг сонгон хэрэглэх
    - Хоолыг шорвог идэхээс ба хэт халуун ногоотой хоолноос татгалзах
    - Элдэв төрлийн бэлэн хоолноос илүү байгалийн гаралтай гэрийн нөхцөлд хийж боловсруулсан хоол унд хэрэглэх
    - Хоолны хооронд идэх хөнгөн зуушнаас татгалзах
    - Алим жимс болон хоолондоо хүнсний ногоог ихээр хэрэглэх
    - Ус хангалттай ууж байх
    - Хоолны энэхүү дэглэмээ удаан хугацаанд сахин мөрдөх