Үйлчилгээ

4 дугуйт мотоцокль

Эх булагийн рашаан

Том завь /Pontoon Boat/

Ширээний теннис

Пүүл билъярд, ширээний теннис

Таны чөлөөт цагт


River lounge garden: Сэлэнгэ мөрний эрэг дагуу байрлалтай, 70-80 хүн хүлээн авах хүчин чадалтай, тав тухтай тохилог орчин таныг угтах болно. Монгол, Европ хоолны сонголттой, утсан загас болон шорлог, амтат шейк, коктейль, төрөл бүрийн дарсаар мэргэжлийн баг хамт олон үйлчлэх болно. Таныг найрсаг хамт олон угтах ба байгалийн сайханд амтат хоолоо зооглон тав тухыг мэдрээрэй.

Төв байр: Өрөө бүр халуун хүйтэн устай ариун цэврийн өрөөтэй.

Гэр амралт: Гэр кэмпэд амарч байгаа үйлчлүүлэгчид боловсон ариун цэврийн өрөөгөөр үйлчлүүлэх ба халуун душэнд орох боломжтой.

Ариун цэврийн өрөө: Эрхэм таны ая тухтай орчинг бүрдүүлсан саун, душ, ариун цэврийн өрөөг цогцоор нь шийдсэн.

Хүсэл биелүүлэгч, энергийн мод: 350 жилийн настай, түүхт хүсэл биелүүлэгч энергиэр тэтгэгч модонд та хүслээ шивнэх боломжтой.

Таны чөлөөт цагт:

  • Усан бассейн
  • Ширээний теннис
  • Пүүл билъярд
  • Даам, шатар, дартс 
  • Сагсан бөмбөг, хөл бөмбөг, гар бөмбөг
  • Бүжгийн заал /7 хоногт 2-3 удаа бүжгийн аянд идэвхтэй хөдөлгөөн хийгээрэй./
  • Кино театр /Бяцхан үйлчлүүлэгч нартаа зориулан хүүхэлдэйн кино гаргадаг ба орчин үеийн Монгол болон гадаад зино үзэх боломжтой./
  • 4 дугуйт мотоцикль /Зориулалтын зассан зам талбайгаар аялаж, хурд хүчийг мэдрэн сэтгэл ханамж авах ба үйлчлүүлэгч таны дурсамжит мөчүүдийн нэгээхэн хэсэг байна гэдэгт итгэлтэй байна./
  • Дугуйн аялал /Найз нөхөд, гэр бүлээрээ дугуйн аялал хийх боломжтой ба дугуйгаа түрээслэн авах боломжтой./
  • Завьтай аялал /Том жижиг завьнаас сонголтоо хийж загасчлангаа байгалийн сайханд аялаарай./
  • Амьд хөгжим  /Баатарван хамтлаг та бүхэнд алтан үеийн болон орчин геийн Монгол, гадаад дууны дээжсээс хүргэх болно.
  • Хамтлаг дуучдын тоглолт /Сард 2-3 удаа/

Таны гоо сайханд:

  • Хөлийн цэгэн бариа
  • Бүтэн биеийн бариа
  • Алжаал тайлах массаж
  • Сүүн бариа
  • Хуурай саун
  • Гоо сайхан, үсчин

Таны ая тухыг ханган:

  • Ресторан
  • Лоунж
  • Супермаркет
  • Кофе шоп, бэйкэри, брэйкфаст