Үйлчилгээ

Физик эмчилгээ

Бүтэн биеийн бариа

Цэгэн бариа

Баатарван амралт сувиллын хамгийн чухал давуу тал нь Гранд Мед эмнэлгийн шилдэг мэргэжилтэнүүд, мэргэжлийн эмч, сувилагч нар амрагч сувилуулагч нарын ая тух, эрүүл мэндэд онцгойлон анхаарч мэргэжлийн бүх талын үйлчилгээг чанарын өндөр түвшинд, хурдан шуурхай хүргэж үйлчилдэг. 
Өдөр бүр танд сувиллын эмчилгээ үйлчилгээг хүргэх ба рашаан, усан эмчилгээ, физик эмчилгээ, зүү төөнө засал, эмчилгээний биеийн тамир, татлага засал, эмчилгээний хоол зэрэг хосолсон идэвхитэй эмчилгээ хийхийн зэрэгцээ физик эмчилгээ, толгойн бариа, хөлний цэгэн бариа, бумба, зүү тавих гэх мэт үйлчилгээг танд зориулан хүргэж байна.

Физик эмчилгээний ач холбогдол болон үнэ:

 Усан эмчилгээ: - Цусны эргэлт сайжруулна

 /30.000₮/        - Арьсыг амрааж, тайвшруулна

                         - Булчин суллана

                         - Мэдрэл сэргээнэ 

 

  Халуун ваннд суух нь: Бие махбодыг амрааж, булчинг сулруулж, булчингийн хөшингийг арилгаж, сайхан амрахад тусладаг. Халуун у,с уур  нь цусны судсыг тэлж, арьсны нүх сүвийг онгойлгож, хөлс ялгаралтыг эрчимжүүлж, мөчдийн чангарсан булчинг сулладаг.

 

 

 Хүйтэн ваннд суух  буюу шүршүүр нь: Халуун ванны үзүүлэх нөллөөлөөс эсрэг үйлчлэлтэй буюу сэргээх, чийрэгжүүлэх үйлчилгээ үзүүлдэг. Хүйтэн ус  нь арьсны цусны судсуудыг нарийсгаж, дотоод эрхтнүүдийн цусан хангамжийг сайжруулж, биеийн температурыг хадгалж байдаг. Хүйтэн ус буюу мөс нь хаван, хөхрөлтийг арилгаж, арьсны нүх сүвийг хаах, чангалах үйлчилгээ үзүүлдэг.

 

 

Зүү эмчилгээ: Биеийн гадаргууд байдаг биологийн идэвхит сүвэнд зүү хатгаж, арьс, булчин, шөрмөс суллан, мэдрэхүйн хүлээн авууруудыг  сэдрээн, цочроох замаар судас мэдрэлийн тогтолцоог даган тасралтгүй эргэлдэх энерги цусны урсгалыг сэргээн биологийн идэвхит бодисын  ялгарлыг идэвхжүүлэн нэмэгдүүлж, мэдрэл-шүүрэл-дархлалын тогтолцоог тэнцвэржүүлэн бие махбодын үйл ажиллагааг тэгшитгэн эмгэгийг  анагааж бие мах бодын өвчин эсэргүүцэх болон дасан зохицох чадварыг өндөржүүлнэ. /10.000 төгрөг, 25 мин/

 

 Төөнүүр: Биеийн гадаргуугаар дулааны болон эмт бодисын үйлдлийг бие махбодод дамжуулан дархлалын тогтолцоог идэвхжүүлж, цус  тунгалагийн бичил эргэлтийг сэргээж, илчийг үүсгэх, хий цусны гүйдлийг тэгшитгэж өвдөлт намдаана. Хий, бадганаар үүсгэгдсэн хүйтэн  чанартай өвчний үед биологийн идэвхит цэгүүд дээр тавина.  /10.000 төгрөг, 25 мин/

 

Татлага: Сээр болон бүсэлхийн нугалмай хоорондын зайг нэмэгдүүлэх, цусны эргэлт, тунгалагийн шингэн, хийн гүйдлийг сайжруулах, өвдөлтийг намдаах, хөдөлгөөнийг сэргээх үйлчилгээтэй.

Заалт: Сээр, бүсэлхийн, ууц, нурууны шохойжилт, гэмтэл, үрэвсэлийн үед хийнэ. /8.000 төгрөг, 10 мин/

 

 

 Хүзүүний татлага: Тархины цусан хангамжийг сайжруулж, хүзүүний нугаламын хоорондын зайг нэмэгдүүлэх, хүзүү орчмын цус, тунгалаг,  хийн эргэлтийг нэмэгдүүлж, өвдөлт намдаах, хөдөлгөөнийг сайжруулах үйлчилгээтэй.

 Заалт: Хүзүүний нуламын жийргэвч хоорондын зай багасан нугасны мэдрэлийн ёзоорыг холгож дарах,гэмтлийн үлдэц, хүзүүний нугаламын  мултрал, бусад гэмтлийн үлдэцийн үед хийнэ. 

 

 Бариа засал /Бүтэн биеийн цэгэн бариа/: Биеийн гадаргуу дагуу илэх, нухах, үрэх, чичиргэж доргиох аргаар арьс, арьсан доорх өөхлөг эд,  булчин шөрмөс, хөлс, тосны булчирхайд сэдээлт өгч улмаар мэдрэлийн ширхэг бичил цусны эргэлт, тунгалагийн зангилаагаар дамжуулан  тайвшруулах, цусны эргэлтийг сэргээх, арьсны тэжээллэг чанарыг нэмэгдүүлэх, булчин сулруулах, үрэвслийг дарах, өвдөлт намдаах  үйлчилгээтэй.  / 60.000 төгрөг, 80 мин/

 

 Бүтэн биеийн бариа: Бие махбодид хуримтлагдсан хорт бодсыг гадагшлуулах, хуян шар усыг тараах гадаад болон дотоод хор хөнөөлөөс  сэргийлэх, дархлалын эсүүийг сэргээх, дотоод шүүрлийн булчирхайн үйлчлэлээр бодисын солоилцоо, эд эсүүд сэргээдэг.

 /30.000 төгрөг, 45мин/

 

 Хөлийн цэгэн бариа: Хөлийн гадаргуугийн мэдрэл, судлын дагуу булчинг гараараа цочроох, сэдээлт өгөх, үйл ажиллагаа болон цусны  эргэлтийг сайжруулах, тайвшруулах, үрэвслийг дарах, өвчин намдаах үйлчилгээтэй.  /25.000 төгрөг, 30 мин/

 

 

 Хэсгийн бариа: Биеийн гадаргуу дээр нухах, дарах, илэх, үрэх аргаар сэдээлт өгөн цус, тунгалаг, хийн эргэлтийг сайжруулах, чангарсан  булчинг суллах

 Заалт: Тухайн газрын эмгэг болон гэмтсэн хэсгийн үрэвслийг намдаах, өвдөлт дарах, хий, шар усны гэмээр үүсэн өвчлөлийг үед хэрэглэнэ.

 Эсрэг заалт: Хэсэг гадрын ил шарх, арвсны идээт хурц үрэвсэл, гэмтсэн дэлгэрсэн халуун өвчний үед хийгдэхгүй.   /15.000 төгрөг, 15 мин /

     

  Саам эмчилгээ: Монголчууд бидний сайн мэдэх Булган аймгийн айраг, цагаан идээ, гүүний саам, монгол үхрийн сүү, цагаан идээ зэрэг  органик бүтээгдэхүүнийг өглөө бүр шинээр эь амрагч, сувилуулагчиддаа хүргэдэг нь бидний онцлог. /50.000 төгрөг, 45 мин/

 

 

 УВЧ шарлага буюу туяа эмчилгээ: Хэт өндөр давтамжтай цахилгаан соронзон орны үйлчлэлээр хэсэг газар хийнэ.

 - Арьс ба дотор эрхтнүүдийн хурц идээт үрэвсэл

 - Захын мэдрэлийн эмгэг үрэвсэл

 - Захын судасны ханын үрэвсэл, шарх

 - Түлэгдэлт, хөлдөлт, яс, үе, булчин, холбоос, зөөлөн эдийн гэмтэл, үрэвсэл

 - Бодисын солоилцооны өөрчлөлтөөс үүссэн өвчин

 - Чих хамар хоолойн өвчнүүдийн үед хийнэ.

 

Искра эмчилгээ: Өндөр хүчдэлийн бага хүчний импульсийн хувьсах гүйдлээр нөлөөлж эмчлэх ба хэсэг газар хийнэ.

- Захын мэдрэлийн үрэвсэл

- Мэдрэлийн гаралтай өвдөлт

- Толгойн өвдөлт

- Мэдрэлийн сульданги

- Мэдрэлийн ёзоорын өвдөлтийн хам шинж бүхий остеохондроз

- Цэвэршилттэй холбоотой хямрал

- Венийн судасны өргөсөл

- Артерийн судасны үрэвсэл

- Шим тэжээлийн дутагдлаас үүссэн удаан эдгэрэх шарх

- Үс уналт

- Арьсны загатнах эмгэг, архаг намрас

- Амны хөндийн салстын өвчин

- Шулуун гэдэсний шарх

- Шамбарам зэрэг өвчнүүүдэд хийнэ.